Зуун сая орчим жилийн настай шувууны яс хадгалсан хув олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-10-31 15:42:25

БЭЭЖИН. /TASS/. Хятадын эрдэмтэд Мьянмарын хойд нутгаас 100 сая орчим жилийн настай балар эртний махчин шувууны яс хадгалагдан үлдсэн хув олжээ. Уг олдвор нь урьд өмнө мэдэгдээгүй махчин шувууны төрөл зүйл болох тухай “Global Times” сонинд мэдээлсэн байна.


“Бид устаж үгүй болсон махчин шувууны үлдэгдэл хадгалагдан үлдсэн хэд хэдэн хув буюу модны чулуужсан давирхай олсон. Эдгээр олдвор нь эртний шувуудын хувьслын талаарх хүн төрөлхтний мэдлэгийг баяжуулахад тус дөхөм болно” гэж Хятадын палеонтологич Син Лида ярьжээ.


Олдворуудын дунд 100 сая орчим жилийн тэртээ хуван дотор чулуужсан шувууны хөлийн яс, өд байгаа аж. “Хумсных нь хэлбэр бүрхүүлээс харахад энэ шувуу модонд амьдардаг байсан гэж итгэлтэйгээр хэлж болно” гэж Хятадын судлаач нэмж хэлсэн байна. Хятадын судлаачид мөн ер бусын хэлбэртэй чулуужсан өд олжээ.


Холбоотой мэдээ