Алт худалдан авалт 27 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-01 10:07:27
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны эхний арван сард 12.9 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 4.9 тонноор бага буюу 27 хувиар багассан үзүүлэлттэй байна.


Монголбанк 10 дугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 51.8 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 58.7 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7 тонноор буурсан үзүүлэлт аж. Энэ сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,362.91 төгрөг байлаа.

Холбоотой мэдээ