Хиймэл оюун ухаан “Starcraft II”-н тоглогчдыг хожжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-31 12:31:00

НЬЮ-ЙОРК. /Nature/. Google” компани болон “DeepMind”  гарааны компанийн программистуудын бүтээсэн “AlphaStar” хиймэл оюун ухааны систем нь алдарт компьютерын тоглоом болох “Starcraft II”-н тэргүүний тоглогчдыг хожжээ.


AlphaStar”-н тоглох хэв маягт миний сэтгэл ихэд хөдөлсөн. “AlphaStar” стратегийн байр сууриа маш чадварлаг үнэлж байсан бөгөөд өрсөлдөгчтэйгээ хэзээ тулалдаж, хэзээ ухралт хийхээ нарийн тодорхой мэддэг” хэмээн “Starcraft II”-н тэргүүний тоглогчдын нэг Дарио Вюнш мэдэгдсэн байна.


Тоглоомд зориулагдсан хиймэл оюун ухааны системийн боловсруулалтаараа “DeepMind” гарааны компани болон “Google” компанийн программист Дэвид Сильвер, түүний нөхөд хэдэн жилийн туршид тэргүүлж байгаа юм. Таван жилийн өмнө тэд хиймэл оюун ухааны анхны систем болох “AlphaGo”-г бүтээснээр дэлхий дахинд танигдсан байна. “AlphaGo Zero”, “AlphaZero” зэрэг нь энэхүү системийн илүү сайжруулсан хувилбар аж. 

Холбоотой мэдээ