“HBO Max” ирэх оны хавар үйлчилгээнд нэвтэрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-30 14:52:06

ВАШИНГТОН. /AP/. HBO Max” стриминг үйлчилгээ 2020 оны тавдугаар сараас 15 ам.долларын сарын хураамжтайгаар үйлчилгээнд нэвтэрнэ гэж “AT&T” компани мягмар гарагт мэдэгджээ.


HBO Max” нь стриминг үйлчилгээний зах зээлд “Netflix”, “Disney”, “Comcast”, “Apple” зэрэг компанийн үйлчилгээнүүдтэй өрсөлдөх юм. “AT&T” компанийн мэдээлснээр, “HBO” кабелийн суваг юм уу “HBO Now” үйлчилгээний зарим хэрэглэгч “HBO Max”-ыг үнэгүй ашиглах боломжтой аж.  


HBO Max”-ын зар сурталчилгаа нэвтрүүлдэг хувилбар 2021 оноос үйлчилгээнд нэвтрэх бөгөөд эхэн үедээ зар сурталчилгаа гаргахгүй нь олны сонирхлыг ихэд татаж байна. “HBO Max” 2025 он гэхэд АНУ-д 50 сая, дэлхий дахинд 75-90 сая хэрэглэгчтэй болохыг эрмэлзэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ