Мобиком корпораци боловсролын салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-30 15:56:29

Ховд /МОНЦАМЭ/. Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада, Хэрэглэгчийн борлуулалтын газрын захирал Б.Эрдэнэ-Очир нар Ховд аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтын хүрээнд тус корпорацийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хүртээмж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада хэлэхдээ, "Баруун бүс, тэр дундаа Ховд, Увс, Баян-Өлгий аймагт Мобикомын хэрэглэгчдийн зах зээл бусад аймагтай харьцуулахад өндөр байдаг. Цаашид Мобиком корпорацийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн сургууль, цэцэрлэг гэх мэт боловсролын салбарт чиглэсэн тодорхой ажлыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.  

Мобиком корпорацийн салбар 2002 оны 10 дугаар сараас эхлэн Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байгууллага нь өдгөө 17 сумын 91 багт нийт 70 мянга гаруй хэрэглэгчтэй болжээ. Мөн долоон хүн байнгын, 100 гаруй хүнийг гэрээт борлуулагчийн ажлын байраар хангасан байна. 

Холбоотой мэдээ