Багийн конторыг сууц болгох санал тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 11:47:37

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрхэд нутагладаг тавдугаар багийн конторын байр баригдаад таван жил болсон ч ашиглагдаагүй гэнэ.

Энэ багийн засаг дарга, эмч нар сумын төвд өвөлждөг, малчдынхаа дунд ажилладаггүй. Хана нь шавар блокоор баригдсан энэ байшин туйлын тохьгүй бөгөөд дотор нь ажил үйлчилгээ явуулахын аргагүй. Үүнээс өмнөх модон материалаар баригдсан хуучин байрыг буулгаад модыг нь хүмүүс тараагаад авсан. Тэрний адил модон дээвэр, шалыг нь тараагаад өгөх юм уу сууцгүй залуу гэр бүлүүдэд олгоно уу гэж багийн иргэд аймгийн Засаг даргад зарга мэдүүлсэн байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ