Балбын уулчин дэлхийн хамгийн өндөр 14 уулын оргилд гарчээ

Дэлхийд | Спорт
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-30 10:31:45
Yesukheitumur Tumurbaatar

КАТМАНДУ. /BBC/. Балбын уулчин Нирмал Пурья долоон сарын дотор дэлхийн хамгийн өндөр 14 уулын оргилд гарч, найман жилийн өмнөх дээд амжилтыг эвджээ.


Уулчин Пурья мягмар гаргийн өглөө Хятадын Шишабангма уулын оргилд гарснаар 14 дэх оргилдоо хүрсэн байна. Өдгөө 36 настай тэрбээр 2003 онд Их Британийн армид элсэж, 2009 оноос тэнгисийн цэрэгт алба хааж эхэлсэн байна.


Тэрбээр 2012 онд Жомолунгма уулын баазаас уулчны замналаа эхлүүлж байжээ. Пурья олон дээд амжилт эзэмшдэг бөгөөд 2018 онд Их Британийн хамгийн дээд шагнал болох эзэнт гүрний одонгоор шагнуулж байсан аж.

Холбоотой мэдээ