ХКН-ын Төв хорооны Бүгд хуралдаан эхлэв

Хилийн чанадаас
khandmaa@montsame.gov.mn
2019-10-29 12:30:46

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Коммунист нам /ХКН/-ын Төв хорооны дөрөвдүгээр Бүгд хурал Бээжин хотноо эхэллээ. Уг хурал энэ сарын 28-31-нд болох юм.

Хурлын үеэр ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпин намын Улс Төрийн товчооны ажлын тайланг танилцуулна.

ХКН-ын Төв хорооны дөрөвдүгээр Бүгд хурлаар Улс Төрийн товчооны ажлын тайлан болон Улс орны засаглалын системийг сайжруулах, Хятадын онцлогтой социализмын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ