Төрийн албан хаагчид спортоор өрсөлдөж дүнгээ гаргав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-10-28 21:09:16

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас санаачлан сумдын ЗДТГ-ын албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо.

Албан хаагчид гар болон сагсан бөмбөг, олс таталт гэсэн гурвөн төрөлт тэмцээнээр өрсөлдөж, дүнгээ гаргалаа. Тэмцээнд 11 сумын тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс гар бөмбөгийн тэмцээнд Хотонт сумын тамирчид эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрд тэргүүлсэн бол сагсан бөмбөгийн тэмцээнд Өлзийт сумын эрэгтэйчүүд, Батцэнгэл сумын эмэгтэйчүүд тус тус тэргүүлсэн. Олс таталтын тэмцээнд Өлзийт сумын алба хаагчид тэргүүн байр эзэллээ. Багийн нийлбэр дүнгээр Ихтамир сумын ЗДТГ-ын баг тамирчид тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэд боллоо.

Энэ тэмцээн нь сумдын ЗДТГ-ын албан хаагчдыг спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эв нэгдэл, нийгмийн идэвх санаачилгыг өрнүүлэх, спортын ур чадварыг нэмэгдүүлэх, спортоор тэргүүлэгч баг хамт олныг шалгаруулах зорилгоор жил бүр явуулж хэвшсэн байна. 

Холбоотой мэдээ