Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-27 12:06:45
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр Баянхонгор аймгийн ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурч байна. Мөн маргааш цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байх тул халтиргаа, гулгаа үүсэн зам, даваа гүвээ хаагдаж болзошгүйг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Иймд малчид, ард иргэдийг цаг агаарын мэдээ мэдээллийг цаг тухай бүр авч, мэргэжлийн байгуулагаас өгч буй анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж заншихыг зөвлөж байна. Гэнэтийн салхи шуурганд малтайгаа уруудах, төөрөх, хөлдөх, осгох аюулаас урьдчилан сэргийлэх талаар бүх талын арга хэмжээг авах /дулаан хувцас, нүдний шил, гар чийдэн/, өндөр, настан болон бага насны хүүхдийг мал хариулгад оролцуулахгүй байх, малыг ойрын бэлчээрт хариулахыг мөн сануулав.
Түүнээс гадна хүчтэй салхи, шуурганы үед автозамд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох тул алсын замд гарч байгаа иргэд, жолооч нар хөдөө орон нутагт зорчихдоо баталгаатай зам, гүүр, тэмдэг тэмдэглээгээтэй газраар явах, салхи, шуурганы үед аян замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд зам, давааны нөхцөл байдлыг судалж, дулаан хувцас, хүрэлцэхүйц шатахуун нөөцтэй байж, техникийн бүрэн бүтэн байдал /галын хор, ослын зогсолтын тэмдэг, цас ухах багаж хэрэгсэл, эмийн сан хүрз/-ыг хангах, цасан шуурга шуурвал төв суурин газар бараадахыг зөвлөлөө.
Холбоотой мэдээ