Борис Жонсон бүх нийтийн сонгууль явуулахыг эрмэлзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /BBC/.
Их Британийн парламентын гишүүд ирэх
12 дугаар сарын 12-нд бүх нийтийн сонгууль явуулахыг дэмжвэл “Brexit”-ийн гэрээний талаар мэтгэлцэх илүү их цагийг тэдэнд олгоно гэж тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.
Б.Жонсон “BBC” сувагт мэдээлэхдээ, хэдийгээр би Их Британийг Европын Холбооноос гаргах хугацааг хойшлуулахыг хүсэхгүй байгаа боловч ЕХ "Brexit"-ийг 10 дугаар сарын 31-нээс дахин хойшлуулах төлөвтэй байна гэжээ.
Харин сөрөг
хүчний Жереми Корбин, гэрээгүй “Brexit”-ийн боломжийг үгүй болгох хүртэл сонгууль явуулах саналыг дэмжихгүй гэж
мэдэгджээ. Баасан гарагт ЕХ-ны удирдагчид “Brexit”-ийг гурван сараар хойшлуулах магадлалтай байгаа юм.
Их Британийн
хууль тогтоомжийн дагуу парламентын гишүүдийн гуравны хоёрын саналыг авсан тохиолдолд
бүх нийтийн сонгууль явуулах боломж бүрддэг ажээ.