Курдууд Туркийг буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-24 13:53:55

МОСКВА. /Rudaw/. Сирийн хойд нутагт цэргийн ажиллагаа явуулах үеэрээ Турк фосфор хэрэглэсэн хэмээн “Сирийн Ардчилсан зөвлөл”-ийн гүйцэтгэх хорооны дарга Ильхам Ахмед АНУ-ын Конгресст үг хэлэх үеэрээ мэдэгджээ.


“Тэд энгийн ард иргэдийн эсрэг фосфор ашигласан. Бидэнд боломж бололцоо байхгүй учир хяналт шалгалт явуулах боломжгүй” хэмээн тэрбээр ярьжээ.  


Дайны хохирогчдыг хамгаалах тухай Женевийн Конвенцид оруулсан нэмэлт протоколд фосфорын зэвсэг хэрэглэхийг хориглодог байна.


"Түүнчлэн Туркийн ажиллагааны улмаас 300 мянган хүн орон гэрээ орхиж, 250 хүн тэр дундаа хүүхдүүд амиа алдаж, 300 гаруй хүн ор сураггүй алга болж, “Лалын улс” бүлэглэлийн хэд хэдэн террорист шоронгоос оргон зугтсан" хэмээн Ахмед ярьсан байна. 

Холбоотой мэдээ