Биткойны ханш унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-24 13:20:21

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.08 хувиар унаж, нэг нэгж нь 7488.43 ам.долларт хүрснийг “Coinmarketcap” цахим хуудасны мэдээлэл харуулсан байна.


Тус цахим хуудсанд гарсан мэдээллээс үзвэл, биткойны зах зээлийн үнэлгээ 134.71 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ийнхүү криптовалютын үнэ өнгөрсөн 5 дугаар сарын түвшинд хүрч буурчээ.


2010 онд 1 биткойн нь ердөө 1 ам.доллартой тэнцдэг байсан юм. Биткойн нь блокчейн зарчим дээр үндэслэсэн крипто валютын нэгэн төрөл бөгөөд гуравдагч талыг оролцуулахгүйгээр “p2p” системээр сүлжээнд гүйлгээ хийж болох цахим валют юм. Анх 2008 оны 10 дугаар сард Сатоши Накамото гэдэг хүн биткойн хэмээх цахим валютын зарчмыг тайлбарласан өгүүллийг нийтэлж байсан түүхтэй.

Холбоотой мэдээ