"Хөсөг трейд", "УИД-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнөөдөр
10-р сарын 23-нд I, II, III ангиллын 27 ХК-ийн 59.5 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 362.889 ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр
8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7
компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөсөг трейд" (HSG
+14.99%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+6.37%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Техник
импорт" (TEX -11.11%) болон "Женко тур бюро" ХК (JTB-7.03%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.55 хувиар
буурч 18162.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.391.829.186.883.67 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.