Энэ өдөр 720.486 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр 10-р сарын 22-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 373.9
сая төгрөгийн үнийн дүн бүхий 720.486 ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5
компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Хөвсгөл алтан дуулга" (ADU+4.11%)
болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+1.22%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто
импекс" (AOI-3.65%) болон "Баянтээг" ХК
(BTG -3.10%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.08 хувиар буурч 18262.08 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.386.461.082.400.06 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.