Булган аймагт нэхмэлийн үйлдвэрлэлийн борлуулалт нэмэгджээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-10-22 16:05:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт нэхмэлийн үйлдвэрлэлийн салбарын борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрөв дахин нэмэгдэж, 141,4 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Мөн үр тарианы гурил, малын тэжээл үйлдвэрлэл бараг гурав дахин нэмэгдсэн аж. Харин аймгийн аж үйлдвэрийн газрууд 3969,5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 5537,8 сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 2,1 хувиар, борлуулалт 9,1 хувиар тус тус буурсан байна.

Аймгийн хэмжээнд томоохон үйлдвэрлэл явуулдаг гурилын үйлдвэрүүд түр зогссоноос шалтгаалж үйлдвэрлэлт борлуулалт буурсан гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үед хагас тэрбум төгрөгийн нүүрс олборлож, борлуулж байсан нүүрсний уурхай сул зогссон нь аж үйлдвэрийн салбарын өсөлтөд нөлөөлсөн байна.

Холбоотой мэдээ