Төрийн албаны шалгалтад орох иргэдийг цахимаар бүртгэж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-10-22 17:21:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Х.Ган-Очир орон нутгийн хэвлэлийхэнд мэдээлэл өглөө.

Төрийн албан хаагчийн тухай шинэ хуулийг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн юм. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий шалгалт өгөх иргэдийн материалыг цахимаар бүртгэж эхэлсэн байна. Тус аймагт өнөөдрийн байдлаар 53 хүн бүртгүүлээд байгаа гэнэ. Энэ нь хангалтгүй тоо аж.

Тухайлбал өмнөх жилүүдэд нэг удаагийн шалгалтад 150-500 хүн бүртгүүлдэг байжээ. Иргэд цахимаар хэрхэн бүртгүүлэх мэдээлэл дутуу байгаа учраас дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг өглөө. Шалгалтыг ирэх сарын 11-25-ны өдрүүдэд улсын хэмжээнд зэрэг зохион байгуулах гэнэ. Шалгалтад тэнцсэн шалгуулагч гурав хүртэлх жилийн хугацаанд төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдэх бөгөөд  бүртгүүлж байгаа иргэд хувийн мэдээллээ буруу оруулах зөрчил их гарч байгаа учраас дэлгэрэнгүй мэдээллийг www.csc.gov.mn хаягаас авах боломжтойг хэлж байлаа.

Холбоотой мэдээ