Улаан богоч рашаан орчимд 2 тонн хог хаягдал цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-21 17:28:05

Ховд /МОНЦАМЭ/. Хүн амын ундны усны эх үүсвэр, байгалийн нөөц газрыг хамгаалах зорилгоор Хар нуур Ховд голын сав газрын захиргаа, ерөнхий боловсролын II сургуулийн Эко клуб хамтран Улаан богоч рашааны орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ.

Хар нуур Ховд голын сав газрын захиргаанаас газрын хөрсний бохирдлыг бууруулах, тоосжилтоос сэргийлэх ажлын хүрээнд жил бүр Улаан богоч рашаан орчмын хог хаягдал цэвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулдаг.

Энэ удаагийн цэвэрлэгээний ажилд тус байгууллагын мэргэжилтнүүдээс гадна ерөнхий боловсролын II сургуулийн Эко клубийн ногоон паспорт эзэмшигч 30 гаруй сурагч оролцсноороо онцлогтой.

Тэд Улаан богоч рашаан, түүний орчмын зам дагуу нийт 2 тонн хог цэвэрлэжээ. Тус рашаан аймгийн төвөөс 5-6 км зайд бий.  

Холбоотой мэдээ