Явуулын нэг цонхны үйлчилгээг Цэнхэр, Төвшрүүлэх сумын иргэдэд хүргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-10-21 17:21:52

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗДТГ-аас "Явуулын нэг цонхны үйлчилгээ"-г энэ сарын 17-ноос 11-р сарын 02-ны хооронд зүүн талын Цэнхэр, Тѳвшрүүлэх, Хотонт, Хашаат, Батцэнгэл, Ѳлзийт, Ѳгийнуур суманд хүргэж байна.

Ѳнѳѳдрийн байдлаар Цэнхэр, Төвшрүүлэх сумын төвийн 400 гаруй иргэнд нэг дороос төрийн үйлчилгээг үзүүлжээ. 

Явуулын нэг цонхны үйлчилгээнд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ, Архивын үйлчилгээ, НДГ, ХХҮГ, ГХБХБГ, Улсын бүртгэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ багтаж байгаа. Өнөөдөр Хотонт суманд ажиллаж байна.

Энэхүү ажлыг "Иргэн тѳвтѳй тѳрийн үйлчилгээний жил"-ийн хүрээнд Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хѳтѳлбѳрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд нэн шаардлагатай тѳрийн зарим үйлчилгээг нэг дороос чирэгдэлгүй, шуурхай хүргэх, шинэчлэн батлагдсан хууль, журмыг иргэдэд таниулах, сурталчлах зорилготойгоор зохион байгуулж байна.

Тус үйлчилгээг өнгөрсөн хавар баруун болон хойд талын 12 сумын 50 гаруй багийн 4500 гаруй иргэнд хүргэсэн юм.



Холбоотой мэдээ