Египетээс эртний занданшуулсан шарилууд илрүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-10-21 14:48:59

КАИР. /Xinhua/. Египетийн Луксор хотын Хаадын хөндийгөөс занданшуулсан шарилууд бүхий сайтар хадгалагдсан эртний модон авснууд илрүүлсэн талаар тус улсын Эртний олдворын асуудал хариуцсан яам мэдээлжээ.


"Бид Луксороос маш чухал олдвор оллоо. Малтлагын ажил хараахан дуусаагүй байгаа бөгөөд шинэ олдворууд маш сайн хадгалагдсан байсан" гэж Эртний олдворын асуудал хариуцсан яамны сайд Халед аль-Анани сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


3000 жилийн өмнөх үед хамаарагдах эртний авснуудыг 2020 оны сүүлээр нээгдэх “Giza” музейд дэлгэн үзүүлэх ажээ. Тэдгээр авсанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн занданшуулсан шарилуудаас гадна хоёр хүүхдийн шарил хадгалагдаж байжээ. 

Холбоотой мэдээ