Японы “Ghibli” студийн уран бүтээлүүд “HBO Max”-аар гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-21 14:27:53

ЛОС-АНЖЕЛЕС. /AP/. Японы “Ghibli” анимейшн студийн алдартай уран бүтээлүүдийг “HBO Max” хэмээх шинэ стриминг үйлчилгээгээр үзэх боломж бүрджээ.


Ghibli” болон “WarnerMedia” компанийн байгуулсан гэрээний дагуу ирэх 2020 оны хавраас үйлчилгээнд нэвтрэх “HBO Max”-аар “Princess Mononoke”, “My Neighbor Totoro” болон Оскарын шагналт “Spirited Away” зэрэг анимейшнийг үзэх боломжтой болжээ.


Хаяо Миязаки, Исао Такахата зэрэг алдартай найруулагчид ажилладаг “Ghibli” студи уран бүтээлүүдээ стриминг үйлчилгээгээр анх удаа нэвтрүүлэх гэж буй нь энэ юм. Мөн “WarnerMedia” компанийн “HBO Max” үйлчилгээнээс “TNT, TBS, Cartoon Network” суваг болон “Warner Bros” студийн бүтээлүүдийг үзэх боломжтой гэнэ.


Ташрамд дурдахад, 10 настай Чихиро хэмээх охин аав ээжийнхээ хамтаар мартагдсан хүрээлэн рүү орсноор ид шидийн ертөнцөд очдог талаар өгүүлдэг “Spirited Away” кино 2002 онд Оскарын шагнал хүртжээ. 

Холбоотой мэдээ