Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсэг Өвөрхангайд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-19 12:07:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсэг Өвөрхангайд 3 хоног ажиллахаар ирлээ. Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг даргын орлогч И.Доржсүрэн болон хэлтэс, агентлагийн удирдлагуудтай тус ажлын хэсэг уулзалт хийж, зорилгоо танилцууллаа.

Энэ удаа байгууллагуудад хяналт шалгалт хийхээс илүү ард иргэд рүү чиглэн ажиллана гэдгийг АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх хэлж байв.

Тухайлбал, иргэдэд  АТГ-ын үйл ажилллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан, хууль зүйн зөвлөгөө өгч, санал хүсэлтгомдол мэдээлэл хүлээн авч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэх аж. Мөн АТГ-аас 2018, 2019 онд хүргүүлсэн албан зөвлөмжийн биелэлттэй танилцах юм.

Иймд тус ажлын хэсэгтэй уулзаж, санал хүсэлтээ илэрхийлэх боломж иргэдийн дунд нээлттэй байна.

Холбоотой мэдээ