Л.Сосорбарам Дэлхийн залуучуудын аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-17 10:27:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын залуу жүдоч ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Дэлхийн залуучуудын аварга болж алтан медаль хүртлээ.


Морокко Улсын Мараккеш хотноо 10 дугаар сарын 16-19-нд болж байгаа жүдо бөхийн дэлхийн залуучуудын 2019 оны аварга шалгаруулах тэмцээн /World Championships Juniors 2019/-д 81 орны 517 тамирчин хүч, ур чадвараа сорьж байгаа юм. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг жингийн аваргууд тодорлоо.


Эмэгтэйчүүдийн 52 кг-д манай жүдоч Л.Сосорбарам, аваргын төлөө Тайванийн тамирчин Лин Хсуантай барилдаж ялжээ. Хүрэл медалийн эздээр Японы Кавада Аюүми, Бразилын Пимента Ларисса нар шалгарсан байна.

Холбоотой мэдээ