Тэлмэн сумын ЭМТ тохитой орчинд үйлчилгээ үзүүлэх боломж бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-16 21:18:51

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тэлмэн сумын эрүүл мэндийн төвийг 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлажээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын Эрүүл мэндийн төвийн засварын ажлыг “Зэмбэт Дөрвөлжин” ХХК хоёр сарын хугацаанд хийжээ.

Ийнхүү улсын комисс хүлээн авч үйл ажиллагаагаа тохитой орчинд явуулах боломж бүрджээ. Засварын ажлаар эрүүл мэндийн төвийн дээд, доод давхрын шал, шатыг чулуун хавтангаар хийж, монтажийг иж бүрэн засварлан, бүх өрөөний хаалгыг сольж, дотор засал чимэглэлийг нь хийсэн. Манай сум нь нийт 1600 гаруй өрхийн 2800 гаруй хүн амтай. Жилдээ эрүүл мэндийн төвийн амбулаториор давхардсан тоогоор 10 мянга гаруй хүн, 400 орчим хүн хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар эмч, сувилагчийн батлагдсан орон тоогоороо ажиллаж байгаа.

Түүнчлэн сумандаа 16 нэр төрлийн шинжилгээг хийж хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эрүүл мэндийн төвд бүрэн засвар хийснээр эмнэлэгт үзүүлэх болон өдрөөр эмчлүүлэх, хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан сайхан орчин бүрдлээ хэмээн Тэлмэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Мягмаржаргал мэдээлэв.

Холбоотой мэдээ