Дөрөвдүгээр сарын 13-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-13 09:17:25

09.00 цагт Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг танилцуулах үндэсний семинар "Tуушин" Зочид буудлын Соёмбо хурлын танхимд болно.

09.00 цагт “Нийгмийн даатгалын системд ослын даатгалын эзлэх байр суурь” сэдэвт бага хурал Улаанбаатар Зочид буудлын “Номын Хүрээ” танхимд эхэлнэ.

10.00 цагт "СХД-ийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдлыг тодорхойлох суурь судалгаа болон Олон нийтийн онооны картын аргыг ашиглан дүүргийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ" хийсэн тайланг танилцуулах уулзалт ЭМСЯ-ны Б танхимд болно.

10.30 цагт Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ)-өөс Улаанбаатар хотноо “Олон талт худалдааны хэлэлцээрүүд ба Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд: Хэлэлцэн тохирогч болон хэрэглэгч нарт зориулсан гарын авлага”-ыг танилцуулах арга хэмжээ ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд болно.

11:00 цагт Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил оролцооны чадавхи хариуцсан мэргэжилтэн Ю.Одгэрэл "Хүүхдэд ээлтэй улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа "Сэтгэлийн үндэс" төслийн талаар Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт мэдээлэл хийнэ.

11.00 цагт ШӨХТГ-т шатахууны үнэ 80-120 төгрөгөөр буурч эхэлсэн болон Юнивишн, Скаймедиа, DDISH компаниудын талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт БСШУЯ-нд Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Улаан хэрмийн Шороон Бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах, сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэх тухай гэрээг БСШУЯ, БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай байгуулна.

12.30 цагт НМХГ-аас Баянгол дүүргийн 93 дугаар сургууль дээр "Үдийн цай хөтөлбөр"-ийн хоол бэлтгэх орчин, технологи, үдийн цайны тогооч нарын ур чадвар, цаашид анхаарах асуудлаар үзүүлэх сургалт зохион байгуулна.

15.00 цагт “УБЦТС” ТӨХК-д тус компанийн нийтийн шугам сүлжээнээс шинээр цахилгаан эрчим хүчинд холбогдох иргэд, аж ахуйн нэгжид мөрдөгдөх “Шинэ холболтын журам” хэрэгжүүлэх талаар танилцуулна.

Төрийн ордонд

09.00 цагт “Их эзэн Чингис хаан танхим”-д Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт Нээлттэй сонсголын танхимд Өргөдлийн байнгын хорооны тайлбар авах уулзалт болно.

14.00 цагт "Г" танхимд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гэж буй Татварын багц хуулийн шинэчилсэн найруулга, Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан зүйл заалтын дагуу Монголын хувийн хэвшлийн СӨБ, Бага, Дунд сургуулиудын удирдлагуудтай уулзалт хэлэлцүүлэг хийнэ.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Монголын телевизүүдийн холбооноос цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийнэ.

11.30 цагт БХБЯ, Барилгын хөгжлийн төвөөс мэдээлэл хийнэ.

12.00 цагт JCI Монгол байгууллагын 25 жилийн ойн хүрээнд “Бүсийн хөгжил-Залуучуудын оролцоо” чуулганыг 21 аймгийн хүрээнд зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан О.Магнайн талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт "Эрхээ Хамгаалья" ТББ-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий Сайд, Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Төв аймгийн Цээл суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ЕОС” компани оршуулгын газрыг ухаж хууль бус үйл ажиллагаа явуулахаар зэхэж буй талаар сумын удирдлагууд " мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ