В. Путин Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайжид цагаан шонхор бэлэглэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАБУ-ДАБИ. /TASS/.
АНЭУ-д төрийн айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир
Путин Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайж, АНЭУ-ын Зэвсэгт хүчний дэд ерөнхий
командлагч Мухаммед бен Заид Аль Нахайянад цагаан шонхор бэлэглэжээ.
“TASS” агентлагийн мэдээлснээр, угсаа залгамжлах хунтайж мөн ОХУ-ын Ерөнхийлөгчид АНЭУ-ын Ерөнхийлөгчийн ордонд байсан Каср аль-Хосн ордны үлгэрчилсэн загварыг бэлэг болгон өгчээ. Каср аль-Хосн ордон нь Абу-Дабигийн хамгийн эртний байгууламж бөгөөд АНЭУ-ын бэлгэ тэмдгүүдийн нэг болж, нийслэл хотын соёлын өвд багтдаг байна.
В.Путин өнгөрсөн даваа гарагт Эр-Рияд хотод төрийн айлчлал хийжээ. Айлчлалын үеэр тэрбээр Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Саудад мөн Камчаткийн шонхор бэлэглэсэн байна.