Эрдоган, Макрон нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-16 09:14:29
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/.  Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар Сирийн хойд нутагт явуулж буй терроризмын эсрэг цэргийн ажиллагааны талаар утсаар ярьсан гэж Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.


Тус албанаас мэдээлснээр, Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, Туркийн аюулгүй байдалд заналхийлж байгаа “Курдистаны ажилчны нам”, “Курдын Ардын чөлөөлөх арми” болон “Лалын улс” террорист бүлэглэлийн талаар Эрдоган Макронд мэдээлжээ. Мөн тэрбээр “Энх тайвны эх үүсвэр” цэргийн ажиллагаа хэтдээ бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.


Утсаар ярилцахын өмнө Э.Макрон Туркийн цэргийн ажиллагааг буруушаагаад, “Лалын улс” террорист бүлэглэлийг дахин сэргэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн мэдэгдээд байсан аж.


Холбоотой мэдээ