“SAFETY FIRST” тэмцээн 23 дахь жилдээ болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-10-16 09:57:53
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Соёл урлагаар дамжуулан Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журам, зааварчилгааг нийт ажилчиддаа хүргэх зорилготой “SAFETY FIRST-2019” тэмцээнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зохион байгууллаа.  

Тэмцээн Ус хангамжийн цех, Эрдэнэт сувиллын цогцолборын тоглолтоор эхэлж, багууд асуулт хариулт, аюул түүний үр дагаврыг тогтоох даалгавруудаас гадна "Аюулгүй ажиллах соёл" сэдвээр урлагийн үзүүлбэр үзүүллээ. Тэмцээн хөгжөөн дэмжигчдийн дунд асуулт хариултаар үргэлжилж тэдний оролцоо,ирцийг харгалзан үзэж дэмжиж буй багт нь оноо нэмж өгсөн байна.

Энэхүү тэмцээнд жилд 100 гаруй ажилтан, албан хаагч оролцдог бол хөгжөөн дэмжигчээр нэг удаагийн тоглолтыг 450 гаруй ажилтан үзэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн чухал гэсэн ойлголтыг олон нийтэд түгээдэг. Тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн 20 цех оролцож байна. Тус үйлдвэр “SAFETY FIRST” тэмцээнийг 1996 оноос хойш тасралтгүй 23 дахь жилдээ зохион байгууж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ