Хонконгод зорчих иргэдэд дахин анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-10-15 18:31:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хонконгод үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал, цуглаан улам бүр хурцдаж буйтай холбоотойгоор БНХАУ-ын Засаг захиргааны онцгой тус бүсэд “Нүүрээ халхлахыг хориглох журам”-ыг энэ сарын 5-наас мөрдөж эхлээд байгаа юм.


Дээрх журам нь нийгэмд үүссэн аюулт байдал намжиж, уг журмыг хэрэгжүүлэх шаардлагагүй болсон гэж үзэх хүртэл үйлчлэх аж. Иймд Хонконгод зорчих иргэдийг олны газраар явахгүй байх, анхаарал болгоомжтой аялж дээрх журмыг дагаж мөрдөхийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ