Өнгөрсөн жил татагдсан цэргүүд халагдаж, өнөөдөр орон нутагтаа ирэв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-10-15 17:33:07

Архангай /МОНЦАМЭ/. 2018 оны 2-р ээлжээр Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн анги салбаруудад цэргийн албаа нэр төртэй хаасан цэргүүд өнөөдөр халагдаж орон нутагтаа ирлээ. 

Халагдаж ирсэн цэргүүдийг аймгийн Цэргийн штабаас хүлээн авчээ. Цэргийн штабын дарга Ж.Ганбаатар,"Та бүхэн цэргийн албыг ингээд хаасан гэж битгий бодоорой. Гэртээ очоод ээжийнхээ чанаж өгсөн цайг уучихаад "Би цэргийн албаа хааж дууслаа" гэж бодох хэрэгтэй. Та бүхнийг амьдрал хүлээж байна. Ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа зөв авч явах ёстой. Шаардлагатай бол хөдөлмөр зуучлалын албанд хандаж, өөрсөддөө тохирох ажлыг олж хийх нь чухал шүү" хэмээн цэргүүдэд амжилт хүслээ.

Маргааш өглөө 08.00 цагт 2019 оны 2-р ээлжээр цэргийн албанд татагдсан иргэд Г.Дэмид жанжны талбай дээрээс анги салбарууд руугаа мордоно.

Холбоотой мэдээ