Өдөртөө 6-8 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-10-14 06:59:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.


Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна.


2019 оны 10 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 5-10 метр.  Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, Увс нуурын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор  15-20 хэм, бусад нутгаар 5 -10 хэм дулаан байна.


2019 оны 10 дугаар сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.


Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 18-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

Холбоотой мэдээ