Цэцэрлэг байгуулах, хур оруулахад сайн

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-10-14 06:50:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 16. Сумъяа гараг. Шийдэм одтой, таван шар мэнгэтэй харагчин хөх бич өдөр.


Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Ус


Өдрийн наран 7 цаг 09 минутад мандан, 18 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн.


Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ