8.9 кг байцаа ургуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-11 20:37:07

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Шинэ ургац-Шилдэг санаа" төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний суулгацын үзэсгэлэн худалдаа энэ сарын 10-ны өдөр боллоо.

Хөдөлмөр зүтгэлийнхээ шимээр бусдаас ялгарч, онцлог бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн иргэдээ сумын орлогч дарга Б.Отгонзаяа шагнаж урамшууллаа.

Шилдэг хоршоогоор “Мөнхцовдон” хоршоо, “Шилдэг ногоочин”-оор Сүхбаатар сумын 1-р багийн иргэн Ж.Алтанцаг, ”Хамгийн их бүтээгдэхүүнтэй иргэн”-ээр 8-р багийн иргэн Ж.Дашзэвэг, ”Хамгийн том 8.9 кг байцаа, 3,8 кг манжин, 21.56 кг хулуу, 2 кг лууван ургуулсан” 5-р багийн иргэн Б.Баясаа, “Хамгийн том төмс 1.125 кг ургуулсан” 4-р багийн иргэн Г.Бямбаа, ”Шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн” 8-р багийн иргэн П.Цэндмаа, “Жимс жимсгэнээр хамгийн их нэр төрлийн бүтээгдэхүүн хийсэн” Эрчин ХХК, “Хамгийн олон төрлийн ногоо ургуулсан” 5-р багийн иргэн Д.Даваанамжил, “ЭКО өрх”–өөр А.Эрдэнэцэцэг, Б.Хишигжаргал, Д.Довдондэмбэрэл нар тус тус шалгарчээ. 



Холбоотой мэдээ