Дархан-Уул аймгийн “Дархан баг” “Алтан цом”-ын эзэд болжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-10-11 20:35:13

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Төв, хангайн бүсийн тогооч, зөөгч нарын ажил мэргэжлийн уралдаан, сургалт, урлаг спортын арга хэмжээнд Дархан Уул аймгийн “Дархан баг” шалгарч “Алтан цом”-ын эзэд болжээ.

12 дахь жилдээ болж буй энэхүү үйл ажилллагаанд Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ аймгийн удирдлага, мэргэжилтнүүд, тогоочдын 120 гаруй төлөөлөл оролцсон байна. Уралдаанд 80 гаруй тогооч оролцож “Ресторан, кафе, зоогийн газар"-ын төрөл”, “Цэцэрлэг, эмнэлэг, сургууль”-ийн төрөл, “Шилдэг багийн Гранпри” төрөл, “Авьяаслаг тогооч” урлагийн төрөл, “Супер тогооч” спортын төрөл, “Хөгжилтэй буухиа” зэрэг уралдаанд ур чадвараа сорин өрсөлдөж, шилдгийн шилдгүүдээ тодруулсан байна.

“Авьяаслаг тогооч” урлагийн арга хэмжээнд 60 гаруй авьяастнууд “Багийн мэндчилгээ”, “Гоцлол дуу”, “Хослол дуу”, “Чөлөөт үзүүлбэр”-ийн төрөлд авьяас чадвараа сорьсноос багийн нийт оноогоор Дархан-Уул аймгийн “Дархан баг” шалгарчээ. “Супер тогооч” спортын арга хэмжээнд 8 аймгийн 80 гаруй тамирчид гар бөмбөгөөр өрсөлдөж, Булган аймгийн “Булган баг” тэргүүлж, Өвөрхангай аймгийн “Өвөрхангай баг”, Дархан-Уул аймгийн “Дархан баг” тус тус удаалжээ.  

“Хөгжилтэй буухиа” тэмцээнд мөн Дархан-Уул аймгийн “Дархан баг” тэргүүлж, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ баг”, Өвөрхангай аймгийн “Өвөрхангай баг”, Булган аймгийн “Булган баг” тус тус удаах байруудад шалгарсан аж. Ингээд багийн нийт оноогоор Дарханул аймгийн “Дархан баг” шалгарч “Алтан цом”-ын эзэд болжээ.

 

Холбоотой мэдээ