Орхон аймгийн иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-10-12 12:05:23
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Он гарсаар Орхон аймагт 1962 ажлын байр бий болсны 44.6 хувь нь шинээр бий болжээ. Үүнээс 20.4 хувь нь боловсруулах үйлдвэрийн салбарт нэмэгдсэн байна.

Залуусын хот гэгддэг Орхон аймагт их, дээд сургууль хоёр, МСҮ-ийн хоёр төвд 2155 оюутан сурч байгаагаас 41.4 хувь нь гадны аймгаас ирж суралцаж байна. 

Эрүүл мэндийн байгууллагад давхардсан тоогоор 471.6 мянган хүн үзүүлсэнээс 38.5 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг буюу үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.9 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь Орхон аймгийн иргэд эрүүл мэнддээ анхаарч байгаагийн илрэл юм.

Аж үйлдвэрийн салбарт 1.6 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 1.65 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Түүнчлэн он гарсаар 239 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж 74 аж ахуйн нэгж хаагдсан гэж аймгийн Статистикийн хэлтэс Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн эерэг болон сөрөг үзүүлэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

 

Холбоотой мэдээ