Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /Euronews/. Сирийн хойд нутагт явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоож, тайван замаар асуудлыг шийдвэрлэхийг Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер Туркт уриалжээ.
Цэргийн ажиллагаа сайн үр дүнд хүргэхгүй гэж Ж.Юнкер лхагва гарагт Европын парламентын хуралдааны үеэр хэлжээ. Мөн тэрбээр Турк аюулгүйн бүс байгуулах төлөвлөгөөгөө үргэлжлүүлвэл Европын Холбооноос тус улсад санхүүжилт олгох боломжгүй гэдгийг анхааруулсан байна.
2015 онд талууд Туркээр дамжин Европын орнуудыг чиглэсэн Сирийн дүрвэгсдийн тоо эрчим нэмэгдсэнтэй холбогдуулан дүрвэгсдийн асуудлыг зохицуулах талаар тохиролцоонд хүрчээ. ЕХ дүрвэгсдийг хүлээж авсны хариуд Турк улсад их хэмжээний санхүүжилтийг олгожээ.