Хил даван орж ирсэн түймрийг унтраав

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2015-09-21 15:23:15

Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн нутгаар ОХУ-ын талаас хил даван түймэр орж ирснийг холбогдох албаны хүмүүс шуурхай ажиллан унтраажээ.

Хилийн 216-217 дугаар тэмдэгтээр хээрийн түймэр хил даван орж ирсэн тухай дуудлага энэ сарын 20-нд иржээ. Үүний дагуу Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах Хилийн 0311 дүгээр ангийн 3, 4 дүгээр заставын 43 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 26 иргэн ажиллаж, бүрэн унтраасан байна.

Мөн энэ сарын 20-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан галыг Хилийн 0146 дугаар ангийн 20 дугаар отрядын 65 албан хаагч, 7 автомашин, орон нутгийн 19 иргэн ажиллаж бүрэн унтраажээ.

Түүнчлэн Увс аймгийн Сагил сумын Баянзүрх баг болон Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багт гарсан түймэрийг унтраахаар онцгой байдлын 23 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд