Худалдааны дайн үүсэхээс сэргийлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-09 13:59:47

РОМ. /РИА Новости/. Европын бараа бүтээгдэхүүнд шинэ татвар ногдуулах АНУ-ын шийдвэр нь үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд ноцтой хохирол учруулж болзошгүйг Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте цохон тэмдэглэхийн сацуу Европын холбоо, АНУ-ын хооронд худалдааны дайн үүсэхээс сэргийлэхийг уриалжээ.


"Европын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан Америкийн татвар нь “Made in Italy” бараа бүтээгдэхүүнд ноцтой нөлөө үзүүлэх аюултайг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм учраас бид эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд итгэлтэй, тууштай ажиллах болно. Америкийн холбоотнууд болон  ЕХ-той яриа хэлэлцээ хийх хүрээнд бид үүнийг хийх болно” хэмээн тэрбээр ярьжээ.


"Бүгдэд хор хөнөөлтэй байж болох худалдааны дайн үүсэхээс бид сэргийлэх ёстой. Худалдааг хамгаалах бодлогыг нэмэгдүүлэх нь стратегийн түншүүд болох ЕХ, АНУ хоорондын харилцааны хүсэл сонирхолд нийцэмгүй зам юм” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.


Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн худалдааны байгууллагын арбитрын шүүх Европын холбооны бараа бүтээгдэхүүнд 7.5 тэрбум ам.долларын татвар ногдуулахыг АНУ-д зөвшөөрсөн юм.

 

Холбоотой мэдээ