Сүхбаатарынхан “Гэгээн муза”-д нэр дэвшсэн жүжгээ Дорнодчуудад толилуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 12:23:16

Сүхбаатар аймгийн ХДТ-ынхан “Гэгээн Муза” наадамд сойсон бүтээлээ Дорнодчуудад толилуулах гэнэ. Театрын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн муза-13” наадам тун удахгүй болно.

Энэхүү наадмын “Хөгжимт жүжиг”-ийн төрлийн 8 номинацид Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Гэгээн тамлан” жүжгээр Сүхбаатар аймгийн Жаахан шарга чуулга нэр дэвшиж буй аж. Энэхүү жүжиг “Жаахан шарга” театрт 4 удаа тавигдсан бөгөөд манай аймгийн театртай хийсэн хамтын ажиллагааны дагуу Дорнод аймгийн ХДТеатрт тоглохоор болжээ.

Уг жүжгийн гол дүрд Валидол инээдмийн киногоор үзэгчдийн танил болсон залуу жүжигчин П.Чимэдцэеэ тоглосон аж. Тэрээр “Гэгээн муза” наадмын шилдэг эмэгтэй гол дүрд нэр дэвшжээ. “Гэгээн тамлан” жүжиг энэ сарын 16,17-нд Дорнод аймгийн ХДТеатрт тоглогдох юм байна.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ