БНСУ ОХУ-тай шууд холбооны шугам байгуулахыг хүсэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-08 15:59:58

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ ОХУ-тай цэргийн шууд холбоо тогтоох шугамтай болохоор төлөвлөж байна. Энэ тухай Солонгосын Штабуудын дарга нарын хорооны парламентын депутат мэдэгдсэн байна.


Зохих санамж бичигт БНСУ, ОХУ-ын цэргүүд 10 дугаар сарын сүүлчээр гарын үсэг зурж магадгүй байна. Шууд холбооны шугам байгуулах нь хоёр улсын нисэх онгоцууд агаарын довтолгооноос хамгаалах системийг таних бүсийг санамсаргүй байдлаар зөрчихөөс урьдчилан сэргийлэх боломжийг олгоно гэж үзэж байгаа аж.


ОХУ-ын Агаар-сансрын хүчний нисэх онгоц БНСУ, Япон хоорондын маргааны сэдэв болсон Япон тэнгисийн Такэшима /Токто/ арал орчимд, БНСУ-ын агаарын орон зайг зөрчсөн хэмээн Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хороо өнгөрсөн 7 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн байна. Хариуд нь ОХУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдэхдээ "стратегийн пуужин тээгч Ту-95МС онгоцууд нь БНСУ-ын агаарын орон зайг зөрчөөгүй бөгөөд олон улсын дүрэм журмын дагуу ажиглалтын нислэг үйлдэж байсан" гэжээ.   

Холбоотой мэдээ