Ё.Баатарбилэг: Соёлын байгууллагуудын хөрөнгө оруулалтыг зогсоохоос өөр аргагүй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-08 16:17:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар соёл урлагийн зарим газрын хуучирсан барилгыг нурааж шинээр барихаар болсон шийдвэрийг олон нийт эсэргүүцэж эхлээд байна. Энэ асуудлаар өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хариу өглөө. 

Тэрбээр “2020 оны төсвийн төсөлд Төв номын сан, ДБЭТ, УДЭТ-ын барилгад 12 тэрбум төгрөг суулгасан. Одоо энэ улстөржилт хэрээс хэтэрч, соёлын байгууллагуудын хөрөнгө оруулалтыг зогсоохоос өөр аргагүй боллоо. Би Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргад өнөөдөр санал хүргүүлэх тухай бичиг өгч байна. Энэ 12 тэрбум төгрөгийг боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын тулгамдсан асуудалд шилжүүлж өгөөч гэсэн саналыг хүргүүлж байна. Би энэ саналаа Ерөнхий сайд, Засгийн газарт танилцуулна” гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ