“Apple” компани үйлдлийн системийнхээ шинэ хувилбарыг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-08 10:15:14

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Apple” компани суурин компьютер болон серверт зориулсан “macOS Catalina” үйлдлийн системийнхээ шинэ хувилбарыг гаргажээ.


Тус компанийн цахим хуудсанд мэдээлснээр, хэрэглэгчид компьютерын шинэ тоглоомууд бүхий “Apple Arcade” шинэ үйлчилгээнд нэвтрэх эрхтэй болно. Үүнээс гадна, уг үйлдлийн систем нь “Apple Music”, “Apple Podcast”, “Apple TV” апплейкшнуудын шинэчилсэн хувилбартай. Түүнчлэн хэрэглэгчид "iPad"-ийг нэмэлт дэлгэц болгон ашиглах эсвэл “Apple Pencil”-ийг ашиглан мэдээлэл оруулж болох “Sidecar” хэмээх шинэ функтай болсон байна.


Мөн бие даасан хөгжүүлэгчдэд шинэ программ зохиоход зориулагдсан “Mac Catalyst” апплейкшнтэй байна. Харин “Screen Time” функцийг ашиглан хэрэглэгчид программ ашиглахад, сайтуудад зочлоход хэр их цаг зарцуулж байгаагаа харах боломжтой ажээ.


 


Холбоотой мэдээ