Итгэл үзүүлэх эсэх асуудал нь намтарт нь муугаар нөлөөлнө гэж болгоомжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-07 16:10:54

ВАШИНГТОН. /TASS/. Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх ажиллагааг явуулж магадгүй байгаа нь намтарт нь хар толбо үүсгэнэ хэмээн болгоомжилж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүдэд мэдэгджээ.  


“Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудал намтарт муугаар нөлөөлнө. Ийм үйл явц намтарт тань багтаасай гэж та бүхэн хүсэхгүй болов уу” хэмээн тэрбээр ярьжээ.


АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүдийн эхлүүлсэн ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх үйл явц нь улиран сонгогдоход нь өөрт нь туслах бол хууль тогтоох байгууллагын доод танхимд хяналтаа тогтооход нь Бүгд найрамдах намын гишүүдэд тус болно гэдэгт Д.Трамп итгэлтэй байгаа аж. Гэсэн хэдий ч түүхийн сурах бичгүүдэд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа хэрхэн буусан тухай бичигдэх бол гэдэгт тэрбээр санаа зовниж байгаа аж. 


АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялж, улиран сонгогдохын тулд Д.Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд шахалт үзүүлэх оролдлого хийсэн гэх мэдээлэл гарсантай холбоотойгоор Төлөөлөгчдийн танхимын дарга Пелоси Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх үйл явцыг эхлүүлснээ 9 дүгээр сарын 24-нд мэдэгдсэн юм.  Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх үйл явцыг эхлүүлсэн гэдэг нь Д.Трамп албан тушаалаасаа бууна гэсэн үг биш юм.  

Холбоотой мэдээ