Хөнгөн атлетикийн ДАШТ-д АНУ медалийн тоогоор тэргүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТДОХА. /TASS/.
Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн
тоогоор АНУ нэгдүгээрт жагсжээ. АНУ тус тэмцээнд 14 алт, 11 мөнгө, 4 хүрэл медаль
хүртсэн байна. Кенийн баг тамирчин 5 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтайгаар жагсаалтын
хоёрдугаар байранд бичигджээ.
Жагсаалтын гуравдугаарт бичигдсэн Ямайкийн баг тамирчин 3 алт, 5 мөнгө, 4
хүрэл медальтайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн байна. ОХУ-ын баг тамирчин энэ тэмцээнд 6 алтан
медалийн эзэн болжээ.
Катарын Доха хотноо болсон тус тэмцээн өнгөрсөн ням гарагт дууссан юм. Дараагийн
Хөнгөн атлетикийн ДАШТ 2021 оны 8 дугаар сарын 6-15-нд АНУ-ын Орегон муж улсын
Южин хотод болох аж.