АНУ-ын иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийн хүсэлтээр зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-07 11:12:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн нутагт орших Алтай Таван богд ууланд өнгөрсөн сарын 18-ны өдөр авиралт хийхээр явж сураггүй болсон АНУ-ын иргэн П-г эрэн хайх ажиллагааг түүний ар гэрийн хүмүүсийн хүсэлтээр зогсоожээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид есдүгээр сарын 22-ноос эхлэн Алтай Таван богд уулын Малчны оргил, Хүйтний оргилд эрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан ч үр дүн гараагүй байна. Тийм учраас тухайн уулын ойр хавьцаа газар нутгаар эрэн хайх ажиллагааг явуулж байжээ.

ОБЕГ-ын даргын шийдвэрээр “Монголын Уулчдын холбоо”-ны уулчид болон Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Онцгой байдлын газрын уулчин аврагчдаар хүч нэмэгдүүлэн, эрлийн ажиллагааг зохион байгуулж байсан ч мөн үр дүн гараагүй ажээ. 

Холбоотой мэдээ