Өдөртөө 7-9 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-10-07 07:01:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -1 хэм хүйтэн. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.


Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, салхи шуургатай байна.


2019 оны 10 дугаар сарын 07- 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


Энэ сарын 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 7-нд нутгийн зүүн хагаст, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.


Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 7, 9, 10-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Холбоотой мэдээ