Хятадын тамирчин бөөрөнцөг түлхэлтийн төрөлд дэлхийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-04 12:01:10

ДОХА. /TASS/. Доха хотноо болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөөрөнцөг түлхэлтэд Хятадын тамирчин Гун Лижяо алтан медаль хүртжээ.


Өдгөө 30 настай тамирчин бөөрөнцгийг 19.55 метр хол түлхсэн амжилтаар алтан медаль хүртжээ. Ямайкийн тамирчин Данниэль Томас-Додд энэ тэмцээнд 19.47 метрийн үзүүлэлтээр хоёрдугаар байранд орсон бол Германы тамирчин Кристина Шваниц гуравдугаар байранд орсон байна.


Хятадын тамирчин Гун Лижяо нь олимпын наадмын мөнгө болон хүрэл медалийн эзэн бөгөөд хоёр удаагийн дэлхийн аварга юм. Мөн Азийн наадамд хоёр удаа түрүүлж байсан аж. Хөнгөн атлетикийн ДАШТ энэ сарын 6-нд өндөрлөнө. 

Холбоотой мэдээ