МУГЖ Д.Цэрэндарьзавын тоглосон франц кино Европт нээлтээ хийнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-04 11:50:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавын тоглосон Францын уран сайхны кино 10 дугаар сарын 30-нд Европт нээлтээ хийнэ. Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав энэ киноны  гол дүр  удганы дүрд тоглосон байна. 

Францын уран бүтээлчид киноныхоо зургийг Монголын Хөвсгөлд 2018 оны зун авчээ. Уг кинонд, франц жуулчин эмэгтэй Монголын тайгад амьдардаг цаатан ард түмний амьдралтай танилцахаар ирдэг аж. Гэвч гэнэт бие нь муудаж, онгод тэнгэртэй гэдгээ мэдсэнээр киноны үйл явдал өрнөнө.


МУГЖ Д.Цэрэндарьзавын  тоглосон энэ киног ирэх 11 дүгээр сарын 4-нд 11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр Монголд үзүүлнэ.  

Холбоотой мэдээ