Ахмадууддаа өргөө цагаан гэр хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-03 21:42:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ахмадууд баярынхаа энэ өдөр шинэ өргөө хүлээн авч, боржигон найраа хийлээ.

Тус сумын ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, уулзалдах, хамтдаа хөгжих орчин муутай, албан ёсны байргүй байсан энэхүү асуудлыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Доржсүмбэр шийдвэрлэж, өргөө цагаан гэр бэлэглэн хүлээлгэж өгсөн ажээ.

Орон даяар ахмадуудаа сонсч, баярлуулж байгаа энэ өдрүүдэд тус сумын ЗДТГ, Ахмадын хорооноос баярын хурал, шагайн харваа, дуун цэнгүүн зохион байгуулжээ.

Тус сумын Ахмадын хороо байгуулагдаад 30 гаруй жил болж байгаа ба 190 орчим гишүүнтэй. Энэ жилийн баярын үйл ажиллагаанд 80 гаруй ахмад оролцлоо хэмээн сумын ЗДТГ-аас мэдээллээ.  

Холбоотой мэдээ