Давсны хэт хэрэглээг бууруулах аянд 5000 шахам иргэн нэгджээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-10-03 21:39:59
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг “Давс ихтэй хоол хүнснээс татгалзъя” гурван сарын аяныг хүнс, хоол үйлдвэрлэгчид, эрүүл мэндийн байгууллагуудын дунд өрнүүлжээ. Аяныг аймгийн ЗДТГ, МХГ, ЭМГ, ХХААГ хамтран зохион байгуулсан байна.
Эрүүл мэндийн салбараас давсны хор хөнөөл хэрэглээг бууруулах аргын талаар мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг 100 гаруй байгууллагын 1900 албан хаагч, 560 өрх, 2300 гаруй иргэнд зохион байгуулан ажиллажээ. Мөн ажлын хүрээнд сар бүрийн 1-ний өдрийг “Давсгүй”, 15-ны өдрийг "Чихэргүй" өдөр болгон тэмдэглэх уриалгад 100 аж ахуйн нэгж, 500 айл өрх,
3000 гаруй иргэнийг нэгтгэсэн байна.
Ташрамд, Аяны хүрээнд зарласан шилдэг эрүүл мэндийн байгууллага хоол, хүнс үйлдвэрлэгч шалгаруулах болзолт уралдаанд Баян-Өндөр сумын эрүүл мэндийн төв шалгарч, хагас сая төгрөгөөр шагнуулах болзол хангасан байна.
Холбоотой мэдээ